Нүүр   |  Бидний тухай   |  Холбоо барих
 
 
Нэр
Нууц үг
Нууц үгээ мартсан уу?
Шинээр бүртгүүлэх
»Piaget watches
»The Eternity ring genuine Austrian crystal plated rose gold Queen bracelets European and American retro girls day gift jewelry - $63.00 : replica watches, faketopwatches.com
»2013 Canada Goose Manitoba Jacket Spirit sale - $269.00 : replica omega watches, oyqh.org
»2014 The North Face Men's T-Shirt Pure White [North Face TShirt010 ] - $45.00 : the north face, fayezphoto.com
Зар: “ Миний хүүхдийн ертөнц” багш, эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт ярилцлага болно. 2014.10.15-ны 12.00 цагт болно. Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-style-parent:""; line-height:115%; font-size:11.0pt;"Calibri","sans-serif"; mso-bidi-"Times New Roman";}         Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-style-parent:""; line-height:115%; font-size:11.0pt;"Calibri","sans-serif"; mso-bidi-"Times New Roman";} 2014. 10.15-ны Лхагва гаригт Олон улсын Монтессори холбооны гишүүн, АНу-ын Монтессори чиглүүлэгч Сюзан Мейсон Стийвинсон багш Монголд хүрэлцэн ирж, нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйч нарт семинар зохион байгуулна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна Харилцах утас 89896120, 99071178       Завхан аймгийн сургуулийн өмнөх боловсролынтуслах багш нарын анхдугаар зөвлөгөөн  2011 оны 10 сарын 22-23 нд амжилттай болж өнгөрлөө.       Англи хэлний наадамд оролцох сургууль цэцэрлэг нь тус вэб хуудасны холбоо барих хэсгээр бүртгүүлнэ үү! Бүртгүүлсэн хүүхдүүдийн мандат, тэмдэгийг  5000 1178 утсаар холбогдож авна уу. ХУДүүргийн Соёлын Ордонд  2011-05-14 нд 10.00 цагт оролцогч хүүхдүүд болон багш нар бэлэн байна уу. Хүүхдүүд эцэг эхийн хамт 11 цагт  ирж  / сугалаатай урилгаар/  наадмыг үзэж сонирхохыг урьж байна. Наадмын төгсгөлд үзэгчид дундаас азтан шалгаруулна.       Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулж буй цэцэрлэгийн багш нарын илтгэлийн уралдаанд оролцох багш нар 2012 оны 03 сарын 20 ныг дуустал илтгэлийн товч агуулга, ажлын газрын  тодорхойлолтоо myhome_surgalt@yahoo.com, info@happychildren.mn хаягаар ирүүлнэ үү! Бүртгүүлэх хугацааг сунгахгүй. Багш нарын илтгэлийн уралдааны шагналыг  монгол улсын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд ивээн тэтгэж байна.        

3 настай хүүхдийн бие бялдарын хөгжил

1.    Бие бялдрын хөгжил  /3 нас /
Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Саадыг тойрох , өвдгөө өндөрт өргөх зэргээр алхаж чадна.
-Толгойноосоо дээш өндөрт өлгөсөн зүйлд дээш үсэрч хүрнэ.
-Намхан зүйл дээгүүр харайна.
-Авирах , гүйх гэхдээ чиглэлээ хурдан өөрчилж чаддаггүй.
-Унадаг дугуйн дээрээ сууж хөлөөрөө жийнэ.
-Юмсыг барина , атгана , авч шиднэ.
-Биеийн том булчингуудын хөгжил сайжирна.
/гүйх , алхах, гүйх ,  үсрэх гэх мэт/                                                                                         
-Бөмбөг өшиглөнө.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд  анхаарах зүйлс
-Цаас хайчлах , урах , номын хуудас эргүүлэх , үдээсээ үдэх зэрэг
  хүүхдийн  жижиг булчингийн хөгжлийг сайжруулах
-Гарын сарвууны уян чанар , хараа хөдөлгөөнийг удирдах
  чадварыг хөгжүүлэх
-Авирах , харайх бөмбөгөөр тоглуулах зэрэг хүүхдийн том
  булчингийн хөгжлийг сайжруулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Хүүхэд гүйх , харайх , авирах, өнхрөх , дугуй машин зэрэг сууж болох тоглоомоор тоглуулах
-Намхан зүйл дээгүүр авирах
-Баримлын болон байгалийн шавраар дүрс бүтээх
-Эвлүүлэх , өрж , байгуулах тоглоомоор тоглуулах
-Насанд хүрэгчдийн зөвшөөрлөөр тоглоомын талбайд элс, ус зөөж тоглох
-Цаас хайчлах , наах зэрэг үйл ажиллагаа хийх
2.Танин мэдэхүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
•    2-3 үгтэй даалгаврыг ойлгоно. Жишээ нь : Үүнийг аваад ир , тэнд тавиарай гэх мэт
•    Богино хугацаагаар анхаарлаа төвлөрүүлнэ.
•    Тоолж болох эд зүйлс , тоглоомоор тоглоно.
•    Насанд хүрэгчдийг дуурайна.
•    Тоглох явцдаа бусдад болон өөртөө хандаж ярих ба бусдын яриаг ойлгоно.
•    4-5 үгтэй өгүүлбэрээр ярина.
•    Үздэг номныхоо зураг , юуг дүрсэлсэн зэргийг сонирхож ойлгоно.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
•    Хүүхдийн хэр хэмжээнд асуудал шийдвэрлүүлэх , учир шалтгааныг тайлах чадварыг хөгжүүлэх
•    Юмсыг оролдож үзэх , энгийн алдаа гаргах түүнийгээ засах замаар асуудал шийдвэрлэх
•    Бүтээлч дүрслэх сэтгэхүйг хөгжүүлэх
•    Номын хуудсыг нэг нэгээр эргүүлэх
•    Хүүхдийн ном үзэх явцад асуулт асуух , хариулах түүнийг нь дэмжих
•    Хүүхдийн орчинд байгаа зүйлсийг нь тоолуулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
•    Аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзлийг нь дэмжих , арга замыг нь хэлж тайлбарлах , бололцоо өгөх
•    Харандаа , будаг , дэвтэр , цаас гэх зэрэг зурж будах хэрэгслүүд бэлтгэж өгөх , хийсэн зүйлийг нь урамшуулах
•    Хүүхдэд ойлгомжтой , эерэг сэтгэл хөдлөлтэй , хүүхдээс хариу мэдээлэл авч ярилцах
•    Олон төрлийн номтой байх боломжоор хангах /зурагт ном , буддаг ном , үлгэрийн ном , шүлгийн ном/
•    Хүүхдэд үлгэр ярьж өгөхдөө юуны тухай ярисан , цаашид яах бол , чи юу гэж бодож байна гэх мэтчилэн өдөөх асуулт тавих , хариултыг нь сонсох
•    Дуулах
•    Энэ юу вэ , тэр юу вэ , яагаад гэсэн асуултыг нь дэмжих
•    -Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцахдаа тэдний харааны түвшинд доош суух
3.    Нийгэмшихүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
•    Үеийн багачуудынхаа хажууд эсвэл тэднийг харж тоглодог.
•    Дүр сонгож дүрдээ хувирч тоглох эхлэл тавигдана.
•    Өөрийнхөө хэрэглэдэг зүйлийг хамгаалж өмчилнө.
•    Аав ээжийнхээ үгэнд орох боловч бие даах гэсэн эрмэлзлээ илэрхийлэхдээ “зөрүүдлэх” адайр ааш гаргах “ зэрэг хандлага илэрнэ.
•    Элэг дотно харьцаа , ууртай , гунигтай , баяртай гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
•    Үг яриагаа өөрт тохирсон нөхцөл байдалд тохируулж хэрэглэхэд суралцана.
•    Бусдыг даган дуурайж хийх замаар суралцана.
•    Баяртай хошин зэрэг эерэг мэдрэмж сэтгэл хөдлөлийг хөгжүүлнэ.
•    Хүмүүсийн нүүр царай , үг яриагаар нь ялгаж сурч эхэлнэ .
•    Бусдын эрхийг хүндэтгэх бусадтай тоглоомоо хуваалцахад суралцах
•    Тоглох явцад гарах зөрчлийг зохицуулж сурахад туслах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
•    Хүүхдийг санаачлагатай сонгосон зүйлээ бие даан хийх оролдлогыг нь урамшуулах
•    Тоглоомоо бусадтай болон найзтайгаа хуваалцан тоглож байгааг урамшуулах
•    Энгийн жүжигчилсэн тоглоом тоглох нөхцал бүрдүүлэх
•    Хуруун тоглоом, бөмбөг, гурван дугуйт, хүүхэлдэй зэрэг тоглоомоор тоглуулах
•    Хүүхдийн өөрийнх нь мэдрэмж санаа бодлыг урамшуулах
•    Хүүхдэд зөв хүмүүжлийн талаарх энгийн дүрмийг тайлбарлаж өгөх
•    Хүүхдийн зан төрх бусад хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлаж хэлэх
4.    Өөртөө үйлчлэх
Таны хүүхэд үүнийг хийж чадна
•    Өөрөө бие даан хооллоно
•    Бусдын тусламжтайгаар гараа угааж хатаана
•    Жорлонгийн суултуурт сууж сурна
•    Бусдын тусламжтай хувцаслана
•    Түүнийг аваад ир энийг тэнд тавиарай гэх зэрэг насанд хүрэгчдийн зааврыг ойлгож авч өгөхөд нь тусална
Хүүхдийнхээ чадварыг бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
•    Би бусдаас ялгаатай хувь хүн гэдгээ мэдэрнэ .
•    Ямар нэг зүйлийг хийж чадна гэдэгтээ  итгэлтэй болж эхлэх
•    Биеэ дааж эхэлдэг
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
•    Гар нүүрээ угаах , хувцсаа тайлж өмсөх , хоолны ширээ засах зэрэг гэр ахуйн хөдөлмөрт туслах үеэр “сайн хүүхэд “ миний хүү том болж байна “ зэрэг урамшуулж байх
•    Өөрт нь тохирсон шүдний оо сойз өөрийн халбага аяга бэлтгэх
•    Хоолны үеэр хамт ярилцах , үгийг нь сонсох
•    Өөрт нь тохирсон үүрэг оноож биелүүлэхэд нь тусалж дэмжих /тоглоомоо хураах , хувцсаа эвхэх / г.м
•    Гэрийн орчинд хүүхдийн тоглоом,  үзэх ном зэргээс бүтсэн хүүхдийн хөгжих бичил орчинг тохижуулах түүнийгээ сэргээн баяжуулж байх
•    Хэрэв хүүхэд цэцэрлэг болон СӨБ эзэмшүүлэх сургалтад хамрагддаг бол цэцэрлэгт ариун цэврийн өрөө , хооллох , тоглох ном үзэх, зураг зурах ,биеийн хөдөлгөөнийг хөгжүүлэх зэрэг сургалтын бичил орчин заавал байх ёстой.
•    Гадаа талбайд хүүхэд элс усаар тоглох , нарлах , сүүдэрлэх хэсгийг тохижуулсан байх

 
© 2011 "СӨБ-ДАЗТөв" ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Нүүр хуудас  |   Бидний тухай  |   Нэвтрэх  |   Холбоо барих